Tuesday, January 8, 2013

Subdomain-уудад Django app харгалзуулах нь

Джанго дээр веб хөгжүүлдэг хүмүүст их хэрэгтэй мэдээлэл болно гэж найдаж байна. Хуучнаар(уламжлалтаар бол ч гэх юмуу яг юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй байна) бол веб хөгжүүлэхдээ url-н тохиргоон дээр
url(r'^forum/$',include('forum.urls'))
гэж тохируулж өгж байгаад хийдэг байсан. Зарим үед энэ нь амар ч яагаад forum.example.com дээр форумын апп-аа байрлуулж болдоггүй юм гэсэн бодол төрлөө. Тэгээд хайлтын систем дээр гүүглэдээд нэгэн сонирхолтой багцыг олоод их хялбархан тохируулчихлаа. Баримтжуулалт нь ч их хялбархан юм. Их хялбархан тул ингэж хийсэн тэгэж хийсэн гэж бичих нь илүүц биз ээ.