Monday, December 20, 2010

Онлайн худалдааны тухай тусламж гэхиймуудаа

Энэ зунаас эхлэн онлайн худалдаа хийж үзлээ. Их л гоё санагдаж байсан. Цаашид онлайн худалдаа хэрхэн хийх талаар мэдэхгүй хүмүүст зөвлөгөө хүргэх зорилгоор энэхүү бичлэгийг оруулж байна.
1.Олон улсын карттай болох хэрэгтэй.
2. Найдвартай тээврийн газар олох хэрэгтэй манайхан карго гэж нэрлэж заншсан
Миний бие Сантис шиппинг гэдэг байгууллага-г сонгосон. Аан яагаад сонгосон юм бэ гэж үү?
нэг танил маань хэрэглэдэг тэгээл би хэрэглээд эхэлсэн Цахим хуудас нь энэ байна?
Сантис

3. Дараа нь та бараа худалдан авах дэлгүүрээ сонгох ёстой. Миний хувьд амазон-ы байнгын үйлчлүүлэгч найдвартай гэж хэлэх байна. Bestbuy, bla bla гээд онлайн дэлгүүрүүд хог шиг л байгаа
тэгэхдээ л амазоныг хэрэглээд заншчихсан.
За одоо энэнээс хойш дугаарлалт байхгүй цэгцгүй ярьж эхэлнэ шүү.
Онлайн дэлгүүрүүдийн зарим нэг гоё юм Өдрийн хямдрал(Today Deals) гэх мэтийн урамшуулалт
үйлчилгээ үзүүлдэг. Бараагаа захиалахдаа сонгосон каргоныхоо хаягийг оруулаад захиална.
Ихэнх онлайн дэлгүүрүүд Хаяг Баталгаажуулалтын Системтэй байдаг нь их авууштай хэрэг. Энэ нь
таны бичсэн хаяг үнэн зөв эсэхийг шалгадаг юм. Бас нэг юм зөвлөхөд байнга гадаадаас юм авдаг бол
нэг сонгосон дэлгүүрийхаа(Миний хувьд амазон-ыг сонгосон (дэлгүүр гэе)) premium үйлчлүүлэгч болчихвол их амар байдаг. Амазон сайт нь 75$-р тусгай хэрэглэгчийн эрх байдаг ба энэ эрхийг таван хүн дундаа хэрэглэж болдог ба та тусгай хэрэглэгч болсноор ямар ч барааг 2 хоногын дотор үнэгүй хүргүүлэх болно. За тэгээд бараагаа захиалсан бол тухайн дэлгүүрээс таньд захиалгын ID эдр гэж нэг тоо код эдр өгнө. Тэрүүгээрээ бараа маань хүрэх газраа хүрсэн байна уу? Хаана явжийна гэх мэтийн мэдээллийг авж болно. Ингээд бараа тань таний сонгосон каргоны хаяган дээр очсон бол Каргоныхо холбогдох майл хаягаар(би ийм бараа авсан монгол руу хүргэж өг гэсэн утгатай юм бичихэд л болно би лав тэгдэг юм) мэдэгдэнэ. Ингээд монголд ирснийх нь дараа хаягаар нь очиж авна.

Карго-г сонгохдоо анхаарах зүйлс:
1. Баталгаатай эсэхийг шалгах
2. Тээврийн зардал(Сантисын Агаарын ачааны тариф кг нь 10$)
3. Bla bla