Friday, February 25, 2011

Би гитарчин болох доо л нэг болно доо

Хэхэ гитар сонирхож эхлээд бараг хоёр жил болох гэж байна. Анх гитар худалдаж аваад их л гоё санагдаж байж билээ. Эхэндээ тоглож чадахгүй ажлаа хийгээд сууж байхдаа гитарныхаа хонхорхой руу нь эрүүгээ наачихаад утсыг нь ганц ганцаар нь цохиж үзээл сайхан л дурсамж. Миний мэргэжил программист л даа тэхдээ л би гитарчин болохыг хүсдэг. Хэзээ нэгэн цагт Шөнийн галт тэрэг хамтлагынхантай цуг тоглох юмсан гэж хүсдэг. Магадгүй дуучнаар нь хэхэ. Хайлсан шоколад дууг нь дуулаал. Гэнэт гитар ярьж байснаа дуулах болоод явчлаа баларсаан.

Нойр хүрэхгүй байна. Гарчгийг нь шөнийн элийрэл гээд сольсон ч болох юм л даа.

1 comment:

  1. Ganbatte :). Чи чаднаа! Би бас гитар сурна :)

    ReplyDelete